Нижерийн босогчид тус улсад байх олон улсын байгууллагуудын үйл ажиллагааг зогсоолоо
2023-09-01

Бүгд Найрамдах Нижер Улсын төрийн эрхийг булаан авсан цэргийнхэн НҮБ-ын төлөөлөгчийн газар, олно улсын байгууллагууд болон төрийн бус байгууллагуудыг "ажиллагаа явуулах бүсэд ажиллах"-ыг хоригложээ. Энэ талаар тус улсын Дотоод хэргийн яам мэдэгдсэн байна.

 

"Зэвсэгт хүчний аюулгүй байдал болон шуурхай бэлэн байдалтай холбоотой өнөөгийн нөхцөл байдлын улмаас Нижер дэх олон улсын байгууллагууд, дотоодын болон олон улсын төрийн бус байгууллагууд, НҮБ-ын агентлагуудын үйл ажиллагааг ажиллагааны бүсэд түр хугацаагаар зогсоож байна " хэмээн Дотоод хэргийн яам мэдэгджээ.

 

Эргэн сануулахад, Нижерийн цэргийнхэн долдугаар сарын 27-ны өдөр Ерөнхийлөгч Молхаммед Базумыг суудлаас нь түлхэн унагаж байгаагаа зарласан юм. Тэд гадаад улс орнууд цэргээ оруулвал Базумыг хөнөөнө хэмээн сүрдүүлж байгаа. Улмаар наймдугаар сарын 26-ны өдөр Францын элчин сайдыг хөөн гаргаж, Нижерийн ерөнхий штаб цэргийн алба хаагчдыг дээд зэргийн бэлэн байдалд оруулсан юм. Түүнчлэн Францын цэргүүдийг есдүгээр сарын гуравнаас өмнө гаргах шаардлагыг тавьж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
2023-09-02
ZOCHIN:
IIMERHUU DAVARCHISAN GARUUDIIG NUB SHUUD TASLAN ZOGSOOH ESTOISHDEE... ENHIIN TCEREG ORUULAAD L BUH NIITIIN SONGUULI GEH METEER HUN BISH MALNUUDIIG EMH TCEGTCEND N ORUULAH N L ..
2023-09-01
Оросыг дагасан улс дампуурна дарамтанд ордог
2023-09-01