Энэтхэгт угсаатан хоорондын мөргөлдөөний улмаас найман хүн амиа алджээ
2023-09-01

Энэтхэгийн Манипур мужид мейтей болон куки омгийнхны дунд дахин мөргөлдөөн гарчээ. Сүүлд гарсан мөргөлдөөний улмаас олон хүн амиа алдсан талаар India Today мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, мейтей омгийнхны цагаачид бүртгэгдсэн кастын статус өгөхийг шаардсанаас сөргөлдөөн эхэлжээ. Энэ статус нь төрийн байгууллагад ажилд орох, их дээд сургуульд элсэх зэрэгт зарим талаар давуу эрх олгодог байна. Харин тэдэнд ийм статус өгөхийг энэ мужийн хүн амын 55 хувийг эзлэдэг куки омгийнхны төлөөлөгчид эсэргүүцэж, энэ шаардлага нь хууль зөрчиж байна гэж үзжээ. 

 

Энэ омгийнхны байгууллагууд мейтей омгийнхныг бүртгэгдсэн кастад багтаахыг эсэргүүцэн жагсаал зохион байгуулж байсан юм. Улмаар наймдугаар сарын 29-ний өдөр Бишнупур болон Чурачандпур тойргууд болон хөрш зэргэлдээ нутгуудад мөргөлдөөн эхлэсэн байна. Үүний шалтгаан нь хоёр омгийнхны төлөөлөгчдийн хооронд болсон зодоонд 30 настай эр амиа алдсан явдал байсан гэнэ. Зунаас эхлэсэн олныг хамарсан мөргөлдөөний улмаас найман хүн амиа алдаж, 160 хүн бэртэж гэмтсэн байна. Түүнчлэн олон мянган хүн мужаас дүрвэжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин