Өмнөд Солонгос БНАСАУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авав
2023-09-01

Лхагва гарагаас пүрэв гарагт шилжих шөнө Хойд Солонгос хоёр баллистик пуужин хөөргөсөнтэй холбоотойгоор Өмнөд Солонгос БНАСАУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлжээ. Энэ талаар KBS телевиз мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, үй олноор хөнөөх зэвсэг бүтээх хөтөлбөрийг хууль бусаар санхүүжүүлсэн хэрэгт холбоотой таван хүн, нэг байгууллагыг хоригт нэмж багтаасан талаар БНСУ-ын Гадаад хэргийн яам мэдэгджээ. Хоригт багтсан байгууллага нь Ryukyong Program Development компани бөгөөд түүний захирал  Рю Гён Чхоль, Шэньян дахь салбарын захирал Ким Хак Чхоль, Жиньжоу дахь салбарын захирал Чан Вон Чхоль, Даньдун дахь салбарын захирал  Ли Чхоль Мин болон түүний орлогч Ким Жу Вон нар хоригт багтжээ.

 

Ryukyong Program Development компани нь алсын удирдлагатай цэргийн систем, нисэгчгүй нисэх аппарат  боловсруулах ажилд оролцдог аж. Тиймдээ ч Пхеньянын пуужингийн болон цөмийн хөтөлбөрийг боловсруулахад ихээхэн хувь нэмэр оруулдаг юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Нөгөөх нь сонсохгүй ээ . жижиг улсыг хэн сонсох юм . мангуу тэнэг монголчууд л манкурт болохоор сонуудын үгэнд орж хууртаж хогнуудыг нь худалдаж аваад өрөвдөлтэй
2023-09-04