БНХАУ-ын дарга Ши Жинпинь энэ сард Энэтхэгт болох G20-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохгүй байж магадгүй гэж Ройтерс агентлаг холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулжээ.
G20-ийн дээд хэмжээний уулзалт есдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд Энэтхэгт болох юм. Энэ уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жинпинь оролцохгүй, түүний оронд БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цян Энэтхэгийг зорино гэж нэрээ нууцалсан Энэтхэгийн хоёр албан тушаалтан Ройтерс агентлагт мэдээлжээ.
Ши Жинпинь G20-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохгүй гэх мэдээлэлтэй холбоотойгоор БНХАУ-ын Гадаад хэргийн яам ямар нэг тайлбар, мэдээлэл хийгээгүй байна. Энэ уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч мөн оролцохгүй юм. Түүний оронд Гадаад хэргийн сайд Сергей Лавров Нью-Делиг зорих аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |