Есдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн Москвагийн сурагчид Африкийн орнуудын хэл үзэхээр болжээ. Шинэ гадаад хэлний хичээлийг багтаасан сургалтын хөтөлбөрийг эхний ээлжинд Москвагийн гурван сургуульд хэрэгжүүлнэ гэж энэ хотын Боловсрол, шинжлэх ухааны газрын хэвлэлийн алба мэдээлжээ.
Мэдээлэлд өгүүлснээр, Москва хотын хоёр сургуульд суахили хэл, харин нэг сургуульд амхар хэлийг хоёр дахь гадаад хэл болгон заах аж. Суахили хэл нь суахили түмний хэл юм. Энэ хэлээр 150 сая орчим хүн ярьдаг бөгөөд Африк тивийн хамгийн чухал хэлний нэгд тооцогддог. Суахили хэл Африкийн 10 оронд ашиглагддаг, тэдгээрээс Танзани, Кени, Угандад албан ёсны хэлд тооцогддог аж. Харин амхар хэл нь Эфиопийн алба ёсны хэл, ойролцоогоор 25 сая орчим хүн энэ хэлээр ярьдаг.
Сүүлийн жилүүдэд Орос, Хятад Африк тивийг ихээхэн сонирхож, энэ тив дэх нөлөөллөө өргөжүүлэхийг хичээж байгаа. Тиймдээ ч энэ тивийн хилийг судлах ажлыг эрчимжүүлэх эхлэлийг тавьж байгаа нь энэ юм. Сурагчдад африк хэл зааснаар хэлний мэдлэгийг өргөжүүлээд зогсохгүй цаашид Африк тивийг судлах гүүр болно гэж Оросын эрх баригчид онцолж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |