Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Ромын пап Францисын айлчлал дэлхий дахины анхаарлын төвд байна. Түүнийг дэлхийн томоохон хэвлэлүүдийн төлөөлөгчид дагалдан ирсэн юм. Тэдгээрийн нэг болох Ройтерс агентлаг эхний мэдээллээ түгээжээ.
Энэ мэдээлэлд "ердөө 1450 католик шашинтантай, голчлон Буддын шашин шүтдэг Монгол Улсад Ромын пап баасан гарагт хүрэлцэн очлоо. Хятадтай хүндхэн байгаа харилцааг сайжруулахад Монгол Улс зуучлагч болж чадна гэж Ватикан найдаж байгаа юм. Өдгөө 86 настай Ромын пап ITA Airways компанийн чартер нислэгээр Улаанбаатар хотод газардлаа" хэмээжээ.
Түүнчлэн айлчлалын хүрээнд, бямба гарагт эхний арга хэмжээнүүд болох бөгөөд Засгийн газрын тэргүүн, дипломат төлөөллийнхөнтэй уулзана гэж Ройтерс мэдээлсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |