ФОТО: Пап Францис Монгол Улсад хүрэлцэн ирлээ
2023-09-01
Гэрэл зургуудыг MPA.MN

 

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Түүнийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг угтан авав.

 

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад өнөөдрөөс 09 дүгээр сарын 04 хүртэл айлчлах юм.

 

Түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх энэ айлчлал хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улсын гуравдагч хөршийн болон энх тайванч гадаад бодлого, үйл ажиллагааг бататгах ач холбогдолтой.

 

Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 31 жилийн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаа соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт өрнөж байна.

 

Хоёр улсын харилцаа олон зуун жилийн түүхтэйг Гэгээн Ширээт Улсын номын сан, архивт хадгалагдаж буй харилцан солилцсон захидал, түүхэн баримт бичгүүд нотолдог юм.

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Дайнд оролцохгүй байгаа учир европ дэмжиж байгаагаа харуулж байна гжж ойлгож ыайгаа1
2023-09-01