Нийслэлд үерийн эрсдэл үүсгэж баригдсан буюу баригдаж буй "Акуа Гарден" хотхон, S’Outlets, "Шунхлай" ШТС-ыг нураах захирамжийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар гаргасан.
Уг захирамжийг өнөөдөр Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн тус компаниудад гардуулан өгсөнтэй холбогдуулан компани болон иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна.
Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нийгмийн сүлжээндээ "Голын голдиролд баригдсан Aqua garden, S'Outlets, Шунхлай ШТС-ыг буулгах ажил өнөөдрөөс эхэллээ. Эрүүл, аюулгүй орчныг нэн яаралтай бүрдүүл гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн захирамж гаргасан. Мэдээж зөвшөөрөл олгосон албан тушаалтан, ААН аль алийг нь хуулийн байгууллага шалгана. Буруутай этгээдээр гарсан зардал, нөхөн төлбөрийг төлүүлнэ" хэмээн бичжээ.
Уншиж байна |