Төгсөөд багшаар ажиллах оюутнуудын төлбөрийг ТӨР ДААНА
2023-08-31

Багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг төр 100 хувь хариуцахаар болсон шийдвэрийг энэ сарын 25-нд Ерөнхий сайд танилцуулсан. 

 

 

Тэгвэл энэхүү шийдвэртэй холбогдуулан журам боловсруулагдаж байгаа аж. Энэ  талаар БШУЯ-аас тойм танилцуулгыг хийлээ. Тухайлбал, Босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй 500-аас дээш тогтоох, чанартай элсэгч нарт тэтгэлэг олгох асуудал яригдана. Мөн сургалтын явц голч дүнгээс хамаарч тэтгэлгийг үргэлжлүүлэх эсэх асуудал журамд орно. Төгсөөд багшаар ажиллах оюутнуудад сургалтын тэтгэлэг олгогдоно. 

 

Мөн орон нутагт 3 дээш жил ажиллах багшид дэмжлэг үзүүлэх, төрийн болон орон нутгийн сургууль, цэцэрлэгт 15 жил тасралтгүй ажилласан багшийн нэг хүүхдийг ирэх оноос тэргүүлэх мэргэжлээр улсын их сургуульд үнэгүй суралцуулна. 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Tegj baihaar Bagsh nariinhaa tsaling nemeech tenegee
2023-08-31