"Хуурамч бичиг баримтаар тойргийн бус сургууль, цэцэрлэгт хүүхдээ оруулах асуудал гарч байна"
2023-08-31

2023-2024 оны хичээлийн жилийн нээлт эхлэхтэй холбогдуулан БШУЯ-аас мэдээлэл хийж байна.

 

 

Боловсролын ерөнхий газрын даргаар Т.Ням-Очир 2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил хангагдсан талаар тоо баримтуудыг танилцууллаа. Мөн зарим хүндрэл бэрхшээлтэй асуудлууд үүсэж байгааг онцоллоо. Тухайлбал, нийслэлд тойргийн бус хүүхдийг танил талаараа нөлөөлж сургууль, цэцэрлэгт элсүүлэх гэсэн оролдлого гарч байгаа аж. Энэ талаар Т.Ням-Очир дарга "Энэ байдал нь сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад асар их дарамт үүсгэдэг. АТГ, ХЗДХ, БШУЯ-ын хамтарсан зөвлөмж гарсан. Энэ зөвлөмж гурван жил тогтвортой хэрэгжинэ. Зөвлөмжийн хүрээнд тойргийн бус хүүхдүүд элсүүлэх дарамт ирдэг сургуулиудад хяналт шалгалт хийнэ. Хаягаа хуурамчаар шилжүүлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлж хүүхдээ тойргийн бус сургууль цэцэрлэгт оруулсан иргэдийн гэрт очиж бичиг баримтыг нь тодруулах ажил хийгдэж байна" гэлээ.

 

Нийслэлийн хэмжээнд энэ хичээлийн жилд 14 цэцэрлэг, 7 сургууль, 2 бага сургууль ашиглалтад орж байгаа аж. 

Shuud.mn
Сонин хачин
Дугаржав:
Хөдөө орон нутгаас амьдралын шаардлагаар төрсөн ээжийгээ бараадаж ЕБС д суралцах гэсэн боловч сургууль олдохгүй авахгүй хүнд байна ээж нь УБ хотод ажилладаг над дээр бүртгэлтэй би ахмад хөгжлийн бэрхшээлтэй УБ хот руу шилжиж чадахгүй амьдрал хүнд байна шүү
2023-09-02