Улаанбаатарчуудын өвлийн зовлон удахгүй эхэлнэ. Утаагаа яах вэ? Энэ бол үеийн үед эрх баригчдийн толгойны өвчин болсоор ирсэн. Одоогоор нийслэлчүүдийг хэрхэн яаж утаа багатай өвөлжүүлэх вэ? гэх гарч гаргалгааг эрх баригчид эрэлхийлсээр байна. Өвөлч хаяанд ирлээ.
Хэдхэн хоногийн өмнө нийслэлээс Хятадаас 177 тэрбум төгрөгөөр хагас коксжсон нүүрс асаагуурын хамт авах шийдвэр гарсан. Тодруулбал, Улаанбаатар хотын удирдлагын багийнхан 500 тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаас гаргаж, үүний 177 тэрбумыг БНХАУ-аас хагас коксжсон нүүрс асаагуурын хамт худалдаж авах шийдвэрт хүрсэн байдаг. Харганы ноос түүж эсгий хийхийн үлгэр маягийн шийдвэр. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “177 тэрбумаас 30 орчим тэрбум төгрөгөөр асаагч авна. Үлдсэн 147 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас хагас коксжсон нүүрс худалдан авна” гэдгээ мэдэгдээд байгаа.
Гэтэл өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар 32 тэрбумын асуудал хөндөгдсөн байна. Тодруулбал, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Нисэх, Яармагийн орчим, Налайх дүүрэг болон Дархан-Уул аймгийн гэр хорооллын 26,825 айл өрхөд 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас хагас коксон шахмал түлшийг асаагчийн хамт нийлүүлэх тооцооллыг боловсруулжээ. Эдгээр гурван байршлын айл өрхүүдийг хагас коксон шахмал түлшээр хангахад 24,500 тонн хагас кокс, асаагчийн зардалд нийт 32.0 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах тухай тодотгон Засгийн газраас мэдээлсэн байна. Зөвхөн заагдсан байршилд туршилт хийхэд 32 тэрбум шаардлагатай гэсэн үг. Гэхдээ Засгийн газар 177 тэрбум хэрхэн зарцуулах, цуцлах эсэх талаар шийдэлд хүрээгүй бололтой.
Олон нийтийн зүгээс 177 тэрбумаар Хятадаас хагас коксжсон нүүрс авч, туршилт хийх асуудал шүүмжлэл дагуулаад байгаа ч Эрчим хүчний сайд өөр гарцгүй хэмээн мэдэгдээд байгаа юм.
Хагас кокс буюу боловсруулсан бүтээгдэхүүн ашигласнаар тоосонцор нь 124мкг/м3-ээс 67.5мкг/м3буюу 45.5%-иар буурна. Энэ нь “Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага” MNS 4585:2007 стандартын дагуу тоосонцор болон хүхэрлэг хийн хэмжээ “51-100 хэвийн” түвшинд хүрэх тооцоолол хийжээ.
Уншиж байна |