Эзэд нь хэт өгөөмөр байсны улмаас зоогийн газар хоёрхон долоо хоногийн дотор дампуурчээ
2023-08-30


Хятадад нээгдсэн нэгэн зоогийн газар хоёрхон долоо хоногийн дотор дампуурч, үүдээ барихаас аргагүй болжээ. Үүний шалтгаан нь зоогийн газрын эзэд хэт өгөөмөр байсантай холбоотой гэж Mirror мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын Чэнду хотод уламжлалт аргаар хоол хийдэг  Jiamener зоогийн газар нээгджээ. Нээлтийн урамшуулал болгож гишүүнчлэлийн хөтөлбөр зарлаж, энэ урамшууллыг үйлчлүүлэгчид хэтрүүлэн ашигласнаар зоогийн газар хоёрхон долоо хоног л ажилласан байна. 

 

Тодруулбал, зоогийн газрын эзэд нээлтийн урамшуулал болгон гишүүнчлэлийн хөтөлбөр зарлажээ. Зоогийн газрын гишүүнчлэлтэй болохын тулд 125 юань төлж, нэг сарын туршид зоогийн газраас хүссэнээрээ хоол авч идэх боломжийг үйлчлүүлэгчдэд санал болгосон байна. Гэтэл олон үйлчлүүлэгч энэ картаа ах дүү, найз нөхөдтэйгээ хуваалцаж, өдөрт л 500 гаруй хүн үнэгүй хоол идэхээр цугладаг болжээ. 

 

Өдпөр бүр үнэгүй хоол идэх гэсэн хүмүүсийн тоо нэмэгдэж, уртаас урт дараалал үүсэх болсон аж. Ингээд ердөө хэдхэн хоногийн дотор 500 мянган юанийн алдагдалд орсон бөгөөд энэ нь зоогийн газрын хувьд хэт их алдагдал тул эзэд нь хоёр долоо хоногийн дараа зоогийн газраа хаахаас аргагүй болсон гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Chi:
Dr Mmmm hun. U
2023-09-05
монголчууд ч ялгаагүй дээ. комиссын хувцас дээр алалцаж байсныг хараа биз дээ. тэнд нэг юм болсны төлөө энд агсан тавиад яахав дээ. ха ха.
2023-08-31
өлөн зөлмөн хэдэн үеэрээ байсан хужаа аргагүй л дээ. манай өлөнгүүд хуаагийн эрлийзүүд л дээ.
2023-08-30
монголчууд ч ялгаагүй дээ. комиссын хувцас дээр алалцаж байсныг хараа биз дээ. тэнд нэг юм болсны төлөө энд агсан тавиад яахав дээ. ха ха.