Болгарт Васил Божков гэх бизнесменийг баривчилжээ. Тэрбээр наймдугаар сарын 23-ны өдөр онгоцны ослоор амиа алдсан Евгений Пригожинтой холбоотой, түүнтэй хамтран бизнес эрхэлж байсан гэдэг.
Коммерсант агентлагийн мэдээлснээр, бизнесменийг сүүлийн гурван жил амьдарсан Дубайгаас эргэн ирэх өдөр нь, наймдугаар сарын 25-ны өдөр баривчилжээ. Түүнийг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийг удирдаж байсан, хүний амь нас хөнөөсөн зэрэг 20 орчим хэрэгт буруутгаж байгаа аж. Мөн Евгений Пригожинтой цахим шуудангаар байнга харилцдаг байсан нь баривчлах шалтгаануудын нэг болсон гэж прокурор мэдэгджээ.
Пригожин болон Божков нар гурван жилийн өмнөөс харилцаж эхэлсэн, Пригожинийг амиа алдах хүртэл холбоотой байжээ. Тэд хамтран бизнес эрхэлдэг байсан бөгөөд Крымд байх мөрийтэй тоглоомын газрын 51 хувийг Божков эзэмшиж байсан аж.
Г.Бямбасүрэн