Наймдугаар сарын 29-ний өдөр ОХУ-ын Челябинск мужийн нутагт Ми-8 нисдэг тэрэг унаж сүйрчээ. Энэ талаар Оросын хэвлэлүүд мэдээлсэн байна.
Энэ осол Челябинск мужийн Прудный суурингийн ойролцоо болжээ. Нисдэг тэргэнд хөлгийн багийн гурван гишүүн зорчиж явсан бөгөөд тэд бүгд амиа алдсан байна. Нисдэг тэрэг сүйрсэн талаарх мэдээллийг Челябинск мужийн захирагч Алексей Текслер батлаж, амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.
Челябинск мужийн захирагчийн өгүүлснээр, сүйрсэн нисдэг тэрэг ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаных байсан гэнэ. Нисдэг тэрэгний сүйрлийн улмаас орон сууц, барилга байшин, хүн гэмтээгүй аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |