Арван жилийн өмнөх стандартаар хийгдсэн дүрэмт хувцас хүүхдийн хөдөлгөөнийг маш их хорьдог
2023-08-30

ХҮН-аас сурагчийн дүрэмт хувцсыг өөрчлөх асуудлаар өнөөдөр /2023.08.30/ мэдээлэл хийлээ.

 

ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Алтансор “Дүрэмт хувцас нь хүүхдүүд хувцсаараа бие биенээ ялгаварлан гадуурхахгүй байх, жигд тэгш, шударга гэсэн сэтгэлгээг хүүхдэд суулгах үндсэн зорилготой. Гэтэл 10 жилийн өмнөх стандартаар хийгдсэн дүрэмт хувцас хүүхдийн эрүүл ахуй, өсөлт хөгжилд хэрхэн нөлөөлдөг, эдийн засагт ямар хүндрэл дагуулдаг гэх асуудал сөхөгдөөд байна.

 

 

Дүрэмт хувцас нь хүүхдийн биед саад учруулахгүй, чийг гадагшуулах шаардлагатай. Гэтэл 10 жилийн өмнөх стандартаар хийгдсэн энэ хувцсыг өмсөхөөр маш олон асуудал гардаг. Биеийн хөдөлгөөнд саад учруулдаг, чийг гадагшлуулдаггүй, маш үнэтэй байдаг.

 

Олон улсын маш олон сургуульд эцэг эх, сургууль, хүүхдүүд хамтран дүрэмт хувцасныхаа шийдлийг гаргадаг. Зөвхөн хувцасны өнгийг зааж өгөөд, сонголттой байдлыг бий болгодог” гээд хүүхдийн өсөлт хөгжил өөрчлөгдсөн учраас сурагчийн дүрэмт хувцсыг ч өөрчлөх шаардлагатайг хэлж байна.

 

ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн П.Наранбаяр: Эцэг эх, багш, сурагчийн оролцсон Сургуулийн зөвлөл гэж бий. Сургуулийн зөвлөл сонголт хийж, өнгө ижилсүүлсэн, нүсэр биш төсөр байдлаар сурагчийн дүрэмт хувцсыг шийдвэрлээч гэсэн эрх бүхий байгууллагад хандаж байна. Сонголтыг эцэг эхэд өгөөч.

 

 

Өнөөдрийн өмсөж байгаа дүрэмт хувцас хүүхдийн хөдөлгөөнийг маш их хорьдог. 10 жилийн өмнө гарсан стандартаа өөрчилж, сургууль бүр өөрийн онцлогоор, хямд төсөр шийдлээр хүүхдийн дүрэмт хувцсыг шийдвэрлэх боломжийг өгөөч. Улсын хэмжээнд тавьсан хатуу стандартаа өөрчлөөч" гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Solivol dahiad l zarlaga,hog haygdal ediin zasagt ch ecologid ch muu.negent olon jil umsuj bgaa huvtsas bas zunduu olnooroo uildverlegdchihsen bgaa.Naranbayar guai biyiin tamiriin huvtsas gej helsen bol balarlaa.Enkh amgalan ene hun 2 n tsarai sanaachlagad chin sain niitsehgui mongolchuudiin durguig hurgene shuu.
2023-08-31
Гарам:
Энэ тэгээд улс төрийн намын ажил мөн үү. Хичээл эхлэх хаяанд ирсэн бхад тэгээд хичээлийн хувцсыг нь солих уу. Үүнийг л хоосон цэцэрхэл гээд бгаам даа
2023-08-30
Зочин:
Энийг одоо ярьж, хүмүүсийг үймүүлээд яахна вэ дээ. Манайхан асуудлыг нягталж үзсэнийхээ дараа ярих биш, дагаад л баахан гомдол ярих биз. Судалгаа, шийдлээ гаргаж байж, эртнээс ярих ёстой. Энэ бол ёстой л өөрийгөө харуулах арга юм болов уу
2023-08-30
Ард:
Нэг үйлдвэрт энэ стандарт яг монгол хүнд зориулан гаргасан даа, үүнийг мөрдөх чухал байх, сулдахгүй мэдэмхийрхэх, толгой нь хамуурчисан байна.
2023-08-30
хийх юмаа олж ядаад явахаар үхээч ээ.
2023-08-30
зочин:
Сургууль эхлээд байхад та нарын олсон сэдэв үнэхээр цагаа олсонгүй! ийм хуучинсаг "шинэлэг сэтгэлгээнээс" хэзээ салах залуус бэ?? та нар ..яагаад асуудлыг хэдэн арван жил хэргэлэхээр улс орон, эцэг эхчүүдэд дарамт болохгүйгээр шийдэх асуудлыг гаргаж болдоггүй юм бэ?? бас л мөнгө хульхидах асуудал уу?? мөнгтэй, бизнестэй эцэг эхчүүдийн саналыг дэгээдэж авч хэрэгжүүлэх гээд байгаа юм биш үү...хүүхдүүдийн саналыг аваад судалгаатай хийгээч цагаа олж бурцагаа залуусаа...
2023-08-30
zochin:
bas yum shaxax ni d
2023-08-30
ene kheden durakuud khiikh ajilgui uiddag yum uu, dandaa ork yum khutsaj baikh yum , darkhany zam, ett-d awaachij ajilluul ,pizda gej
2023-08-30