Украины Дээд радын гишүүн, "Ард түмний зарц" намын гишүүн Александр Дубинский парламентын гишүүдийг фронт руу илгээх санал гаргажээ. Энэ талаар УНИАН мэдээлсэн байна.
Өнөөгийн хуулийн дагуу Украины ардын депутатууд дайчилгааны үед цэрэгт татагдахаас чөлөөлөгдсөн, эх орноо хамгаалах үйлсэд оролцдоггүй хэмээн Дубинский мэдэгдсэн байна. Энэ нь "Украины бүхий л иргэд үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх тал дээр шударга бус байдлыг үүсгэж байгаа" тул дайчилгаанаас чөлөөлөгдөх жагсаалтаас парламентын гишүүдийг хасах санал гаргажээ.
Эргэн сануулахад, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский 2022 оны хоёрдугаар сарын 24-нд буюу дайн эхэлсэн өдөр улс орон даяар дайны дэглэм зарласан. Үүнээс нэг хоногийн дараа бүх нийтийн дайчилгаа зарлах тушаалд тэрбээр гарын үсэг зурсан мю.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |