Тоёотагийн үйлдвэрт доголдол гарсны улмаас бүх үйлдвэр зогсжээ
2023-08-30

Наймдугаар сарын 29-нд шилжих шөнө Тоёота компанийн Япон дахь 14 үйлдвэр бүгд зогсжээ. Үүний шалтгаан нь өргөн цар хүрээтэй системийн доголдол байсан гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна. 

 

Эхлээд доголдлын улмаас Япон дахь 12 үйлдвэр зогсож, эдгээр үйлдвэр рүү эд анги нийлүүлэхийг түр зогсоожээ. тухайн үед Фукуока болон Киото мужууд дахь үйлдвэрүүд хэвийн ажиллаж байсан ч удалгүй энд ч доголдол гарч, үйл ажиллагааг зогсоохоос аргагүй болсон байна.

 

Системийн доголдол гарсан шалтгаан нь автомашин угсрах эд ангийн нийлүүлэлтийг удирддаг программ хангамжид доголдол гарсантай холбоотой гэдэг нь тогтоогджээ. Одоогоор ийм доголдол гарах болсны шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
хакер биз_ нууц лаад байна даа
2023-08-30