Псковын нисэх буудал руу дроноор халдах үед Ил-76 хоёр онгоц шатжээ
2023-08-30

Наймдугаар сарын 30-нд шилжих шөнө Оросын Псков хотын нисэх буудал руу дроноор халдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

ОХУ-ын Псков хотын нисэх буудал руу дроноор халджээ

Псковын нисэх буудал руу дроноор халдах үед тус буудлын нутаг дэвсгэр дээр байх хорооны зэвсэглэлд байдаг цэргийн тээврийн Ил-76 хоёр онгоц гэмтсэн талаарх мэдээлэл гарч байсан. Энэ мэдээллийг ОХУ-ын Онцгой байдлын яамны орон нутаг дахь удирдах газар баталсан байна. Тус газрын мэдээлснээр, дроны халдлагын улмаас Ил-76 хоёр онгоц шатжээ.

 

Наймдугаар сарын 30-ны шөнө болсон дроны халдлагын дараа нисэх буудал дээр гал түймэр гарсан байна. Одоо галыг бүрэн унтраасан, халдлагын улмаас хөөрөх, газардах зурвасын хэсэгт учирсан хохирлын хэмжээг тогтоох хүртэл нисэх буудал дээр бүхий л нислэгийг цуцалжээ. Зурвасын гэмтэл бага бол наймдугаар сарын 31-ний өдөр нислэгийг сэргээх юм байна. 

 

Псковын нисэх буудал дээр иргэний болон цэргийн агаарын хүчин байрладаг юм. Энд Ил-7  онгоцоор зэвсэглэгдсэн, Берлиний улаан тугийн одонт цэрэг тээврийн 334 дүгээр нисэхийн хороол байрладаг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин