ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр "цэргийн тусгай ажиллагаа" нэрийн дор Украин руу халдах тушаал өгснөөр өнөөгийн дайн эхэлсэн. Энэ хугацаанд Украины олон мянган цэрэг эрс фронт дээр амиа алдсан бол Оросын арми хот сууринд цохилт өгсөөр байгаагийн улмаас амиа алдсан энгийн иргэдийн тоо ч өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын мэдээлснээр, 2022 оны хоёрдугаар сарын 24 буюу дайн эхэлснээс хойш Украинд байлдааны ажиллагааны улмаас амиа алдсан энгийн иргэдийн тоо 9511-д хүрчээ. Мөн хугацаанд 17206 хүн шархадсан байна.
Амиа алдсан хүмүүсийн 4405 нь эрэгтэй, 2638 нь эмэгтэй, 233 охин, 287 хүү, түүнчлэн 29 хүүхэд болон 1919 насанд хүрсэн хүний хүйсийг тогтоож чадаагүй байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |