Хойд Солонгос хилээ бүрэн нээжээ
2023-08-29

Коронавирусийн халдвар тархахаас сэргийлж гурван жил долоон сарын өмнө тавьсан хилийн хоригоо Хойд Солонгосын эрх баригчид цуцалжээ. Энэ талаар KBS телевиз мэдээлсэн байна. 

 

Наймдугаар сарын 27-ны өдөр Тахлаас урьдчилан сэргийлэх штаб мэдэгдэл хийж, хилийн чанадад байгаа Хойд Солонгосын иргэдийг эх орондоо ирэхийг зөвшөөрсөн байна. Дэлхий даяар цар тахлын нөхцөл байдал тогтворжиж байгааг харгалзан тахлын эсрэг арга хэмжээний зэрэглэлийг өөрчлөхөөр болсон гэж штаб мэдэгджээ. Хил нээгдсэний дараа Хойд Солонгост ирсэн хүмүүс нэг долоо хоногийн туршид тусгаарлалтад, эмнэлгийн хяналтад байх ёстой гэнэ. 

 

Эргэн сануулахад, Хойд Солонгос 2020 оны нэгдүгээр сард хилээ хааж, 2022 оны тавдугаар сард онц байдал зарлаж байлаа. Харин үүнээс хойш гурван сарын дараа буюу 2022 оны наймдугаар сард коронавирусийн халдварыг ялсан хэмээн мэдэгдэж, төмөр замын ачаа тээвэрлэлтийг сэргээж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
elizabeth david:
HOW TO RECOVER LOST YOUR STOLEN CRYPTO/BITCOIN 2023 Hello everyone I want to use this Medium to say big thank you to www. ethicsrefinance.com for they helped me recover my stolen crypto worth $270,000 through their hacking skills I tried it I was skeptic but it worked and I got my money back, I’m so glad I came across them early because I thought I was never going to get my money back from those fake online investment websites .. you can also contact them via ethicsrefinance@gmail.com www.ethicsrefinance.com You can also contact them for the service below Western Union/MoneyGram Transfer Bank Transfer PayPal / Skrill Transfer Crypto Mining CashApp Transfer Bitcoin Loans Recover Stolen/Missing Crypto/Funds/Assets
2023-08-30