Туркийн Анталия хотод тун өвөрмөц бүлэг жуулчин иржээ. Ердийн үед жуулчдын бүлэг гэдэгт 5-20 эсвэл зуу орчим жуулчныг хэлдэг бол энэ удаад нэг дор 4500 хүнээс бүрдсэн жуулчдын баг Анталия хотод буусан аж.
Туркийн хэвлэлүүдийн мэдээлснээр, дэлхийн хамгийн том онгоц тээвэрлэгч болох "Жеральд Р.Форд" хөлөг онгоц Анталия боомтод зангуугаа хаясан байна. Энэ онгоцон дээр 4500 далайчин байдаг бөгөөд тэд Туркийн хамгийн алдартай аялал жуулчлалын бүс Анталиягаар аялжээ.
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний "Нимиц" зэрэглэлийн энэ хөлөг онгоц нь 2017 оны долдугаар сард ашиглалтад орж байсан, 333 метр урттай, дэлхийн хамгийн том онгоц тээвэрлэгч хөлөгт тооцогддог юм байна. Хөлгийн бие бүрэлдэхүүн 4500 хүнээс бүрддэг бөгөөд тэд Анталия хотоор аялсан аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |