Дуучдын эрхийг хамгаалах байгууллага Эминем нэрээрээ алдартай Маршалл Брюс Мэтерсийн хүсэлтээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Вивек Рамасвамгийн сонгуулийн штабт хандан, Эминемийн дууг ашиглаж болохгүй гэдгийг сануулжээ. Энэ талаар CNN агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Вивек Рамасвамигийн сурталчилаганы ажилд Эминемийн дууг ашиглаж байгаад дуучин дургүйцэж, цаашид ашиглахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн гэж Дуучдын эрхийг хамгаалах байгууллагаас илгээсэн захидалд өгүүлжээ. Вивек Рамасвамигийн төлөөлөгч энэ шаардлагыг хүлээн авч, цаашид Эминемийн дууг ашиглахгүй гэсэн хариу өгсөн байна.
Энэ шаардлагыг хүргүүлэхээс өмнө Айова мужийн үзэсгэлэнгийн үеэр Рамасвами дэмжигчдийнхээ өмнө зогсож Эминемийн Lose Yourself дууг дуулсан юм. Энэ нь түүний дуртай дуу тул сурталчилгааныхаа үеэр энэ дууг ашиглана хэмээн мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |