Британид байршил илрүүлэгч бугуйвчаар цагаачдыг хянана
2023-08-29

Цагаачдыг саатуулах газар хангалтгүй болсон өнөөгийн нөхцөлд энэ асуудлыг шийдэхийн тулд хууль бус цагаачдад байршил заагч бугуйвч өгөх саналыг Их Британийн Дотоод хэргийн яам гаргажээ. Энэ талаар The Times мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Британид одоогоор 175 мянган хүн орогнол олгох хүсэлтээ шийдвэрлүүлэхээр хүлээж байгаа гэнэ. Өргөдлийг хянан хэлэлцэх хугацаанд тэднийг тусгай төвүүдэд байрлуулдаг Гэвч цагаачлалын төвийн багтаамж ердөө 2500 хүн байдаг аж.

 

Хууль бусаар Британид ирсэн хүмүүсийг саатуулах боломжгүй үед тэднийг зугтаалгахгүйн тулд байршил заагч бугуйвч тарааж өгөх хувилбарыг хэлэлцэж байгаа гэнэ. Гэвч бугуйвч хүрэлцэхгүйн дээр энэ шийдвэрийг хэрэгжүүлвэл асар их зардал гарна гэж зарим албан тушаалтнууд болгоомжилж байгаа юм байна.

 

Одоогоор 2025 он гэхэд 25 мянган цагаачид цахим бугуйвч тараана гэж тооцоолж байгаа аж. Мөн үүний зэрэгцээ хууль бус цагаачдыг байршуулах төвүүдийн тоог нэмэх асуудал ч яригдаж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Catherine walker:
HOW TO RECOVER LOST YOUR STOLEN CRYPTO/BITCOIN 2023 Hello everyone I want to use this Medium to say big thank you to www. ethicsrefinance.com for they helped me recover my stolen crypto worth $270,000 through their hacking skills I tried it I was skeptic but it worked and I got my money back, I’m so glad I came across them early because I thought I was never going to get my money back from those fake online investment websites .. you can also contact them via ethicsrefinance@gmail.com www.ethicsrefinance.com You can also contact them for the service below Western Union/MoneyGram Transfer Bank Transfer PayPal / Skrill Transfer Crypto Mining CashApp Transfer Bitcoin Loans Recover Stolen/Missing Crypto/Funds/Assets
2023-08-30