Хятадад сүүлийн жилүүдэд интернет үйлчилгээг хүртээмжтэй болгох тал дээр томоохон алхмуудыг хийж, өнгөрсөн онд гэхэд л нийт нутгийн 80 орчим хувьд интернет үйлчилгээг нэвтрүүлсэн гэж мэдээлж байлаа.
Интернет үйлчилгээний хүртээмжийг нэмснээр энэ үйлчилгээний хэрэглэгчдийн тоо 1,08 тэрбумд хүрсэн талаар Синхуа агентлаг мэдээлсэн байна. Тодруулбал, 2023 оны зургадугаар сарын байдлаар Хятадад интернет хэрэглэгчдийн тоо 1,079 тэрбумд хүрсэн нь 2022 оны 12 дугаар сартай харьцуулахад 11,09 саяар өссөн дүн аж.
Хятадын мэдээлэл интернет төвийн мэдээлснээр, зургаан сарын хугацаанд интернет хэрэглэгчдийн тоо өссөнд интернетийн хүртээмжийг нэмэгдүүлсэн явдал нөлөөлсөн гэнэ. Энэ оны зургадугаар сарын байдлаар Хятадад интернетийн хүртээмж 76,4 хувьд хүрчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |