Хиймэл оюун ухаан хөгжихийн хэрээр энэ технологийн ашиглалтыг дагасан эрсдэлүүд үүссээр байна. Дэлхийн хэд хэдэн оронд хиймэл оюун ухаан ашиглаж төгсөлтийн ажлаа хийсэн тохиолдол гарч, улмаар хиймэл оюун ухааныг ашиглах зохицуулалтыг хийхээс аргагүй болсон юм. Энэ удаад БНХАУ-д энэ төрлийн зохицуулалт хийхээр болжээ.
SCMP сонины мэдээлснээр, эрдэм шинжилгээний ажил бичих үедээ хиймэл оюун ухаан ашиглахыг Хятадын оюутнуудад хориглох тухай хуулийн төслийг, Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хороо боловсруулж байгаа гэнэ. Энэ хууль батлагдсан тохиолдолд, төгсөлтийн ажлаа бичихдээ хиймэл оюун ухаан ашигласан нь илэрсэн оюутнуудад дээд боловсролын диплом олгохгүй аж.
Үүний зэрэгцээ, бусдын нэр ашиглаж их дээд сургуульд орсон, эсвэл их дээд сургуульд элссэн, төгссөн тухай гэрчилгээг хууль бусаар олж авсан оюутнуудад эрдмийн зэрэг цол олгохыг хориглох юм байна. Түүгээр зогсохгүй, энэ хэргийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэх аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |