Францад ирэх хичээлийн жилээс сурагчдыг исламын хувцас өмсөхийг хориглохоор болжээ. Энэ талаарх мэдээллийг ВВС агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, эхний ээлжинд охидод энэ хориг хамаарах бөгөөд абайя гэх хувцсыг өмсөхийг хориглох гэнэ. Энэ хувцас нь нүүрнээс бусад биеийн хэсгийг хаадаг, энгийн хувцасны гадуур өмсдөг хувцас аж. Түүнчлэн эрчүүд өмсдөг, урт хормойтой камиз гэх өмсгөлийг ч хөвгүүд өмсөхийг хориглохоор болжээ.
Сургуулийн орчинд мөрдөх энэ шийдвэрийн талаар саяхан Үндэсний боловсролын сайдын албан тушаалд томилогдсон, 34 настай Габриэль Атталь мэдэгдсэн байна. Түүний үзэж байгаагаар, ангид ороод хүүхдүүдийн хувцсаар нь тэдний шашин шүтлэгийг тодорхойлдог байж болохгүй гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |