Японы Гадаад хэргийн яам Хятад руу аялах гэж байгаа эсвэл энэ улсад байгаа япончуудад хандан аюулгүй байдлын арга хэмжээгээ чангатгахыг уриалжээ. Энэ нь Япон улс атомын цахилгаан станцаас цэвэршүүлсэн ус тэнгист асгаж эхэлсний дараа Хятадад үүнийг эсэргүүцэн, Японтой холбоотой байгууллагууд руу халдаж эхэлсэнтэй холбоотой аж.
Тухайлбал, наймдугаар сарын 28-ны өдөр Хятадад байх Японы сургуулиуд руу чулуу, өндөг шидсэн хэрэг гарчээ. Түүнчлэн өнгөрсөн бямба гарагт Бээжин дэх Японы Элчин сайдын яам руу утсаар залгаж, сүрдүүлсэн тохиолдол хэдэнтээ гарсан байна.
Ийм нөхцөлд Хятадад аялахдаа японоор ярихгүй байх, Элчин сайдын яам эсвэл япон сургуулиудад очих үедээ сонор сэрэмжтэй байхыг Японы Гадаад хэргийн яам иргэддээ хандан уриалжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |