Европын олон оронд хэт халууны улмаас ойн түймэр газар авсаар байна. Грект гэхэд ойн түймэр үргэлжилж, ихээхэн газар нутгийг хамарсны улмаас олон хүн амиа алдсан талаар МИР24 мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Грект ойн түймрийн улмаас 20 хүн амиа алдсан байна. Эдгээр хүмүүсийн ихэнх нь галаас зугтаж ойд хоргодох гэсний улмаас гарах гарцгүй болж амиа алдсан гэж Грекийн хэвлэлүүд мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн ойн түймэр хэдийнэ 77 мянган га газар тархсан байна. Нийтдээ 120 галын голомт бүртгэгдсэн, гал түймрийн улмаас ой ихээхэн шатаж, түүнчлэн Александруполис хотод хэд хэдэн байшин шатжээ. Гал түймрийг унтраахаар 600 гаруй гал сөнөөгч ажиллаж байгаагийн дээр Европын холбооны 10 гаруй орноос аврагчид ирж туслаж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |