Испанийн Майорка арал дээрх Пальма-де-Майорка хотын эрэг орчимд аяллын хөлөг онгоц газрын тос тээвэрлэгч онгоцтой мөргөлдсөн хэрэг гарчээ. Энэ хэрэг наймдугаар сарын 27-ны өдөр болсон гэж Скай Ньюс мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Britannia аяллын хөлөг онгоц нь 3647 аялагч, 1350 хөлгийн багийн гишүүүнтэй байх хүчин чадалтай аж. Харин танкертай мөргөлдөх үед хөлөг онгоц дээр хичнээн зорчигч байсан талаарх тодорхой мэдээлэл алга байна. Олон нийтийн сүлжээнд тархсан дүрс бичлэгээс харахад хүчтэй салхины улмаас хөлөг онгоцны тогтоогч олс мултарч, улмаар танкерыг мөргөжээ.
Аяллын хөлөг онгоцыг эзэмшигч P&O Cruises компанийн мэдэгдсэнээр, Майорка дээр зогсооллдоо байсан хөлөг онгоц цаг агаарын таагүй нөхцөлийн улмаас осолд орсон гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |