Америкийн Флорида мужид гал сөнөөх, аврах зориулалтын нисдэг тэрэг сүйрчээ. Энэ ослын улмаас нэг хүн амиа алдсан гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ осол Помпано-Бич хотод болжээ. Зэргэлдээх хот руу яаралтай дуудлагаар явж байсан нисдэг тэрэг орон сууцны дээрээс унаж сүйрсэн байна. Ослын улмаас нисдэг тэргэнд зорчиж явсан эмч амиа алдаж, хөлгийн багийн хоёр гишүүн гэмтжээ.
CNN сувгийн мэдээлснээр, осол болох үед тухайн газар байсан өөр хүн гэмтсэн байна. Ослын улмаас бэртэж гэмтсэн хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, эмнэлэгт хүргэжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |