Пригожиний үхлийн дараа бослого гарч болзошгүй гэж Кремль болгоомжилж байна
2023-08-29

ОХУ-ын "Вагнер" хувийн цэргийн компанийн эзэн Евгений Пригожин амиа алдсаны дараа Орост цэргийн шинэ бослого гарч болзошгүй гэж үзэж байгаа гэнэ. Энэ талаар өмнө нь хүчний байгууллагад ажиллаж байсан засгийн газрын нэгэн гишүүн болон Кремльд ойр эх сурвалж The Moscow Times сонинд ярьжээ. 

 

Эх сурвалжуудын өгүүлснээр, зургадугаар сарын сүүлээр "Вагнер"-ын зохион байгуулсантай адил үйл явдал дахин гаргахгүй байх, нөхцөл байдлыг хянах тал дээр тусгай албад ажиллаж байгаа гэнэ. Зургадугаар сарын сүүлээр болсон бослогын үеэр Москвагаас 200 км зайд тулж ирсэн танкууд Владимир Путиний хорин жилийн "хаанчлал"-д ихээхэн аюул учруулсан, Пригожин армийн удирдлагын хувьд сорилт болсны зэрэгцээ Ерөнхийлөгч биечлэн өгсөн тушаалыг ч үл хайхарсан тул Пригожинийг дэглэмд учирж буй аюул занал гэж үзсэн хэмээн Оросын эрх баригчдад ойр эх сурвалж өгүүлжээ. 

 

Пригожин амиа алдсаны дараа Украин, Африк, Ойрх Дорнодод байлдааны туршлагатай, хэвлэл мэдээлэл, улс төрийн технологичдоор хүч зузаатгасан цэргийн бүлэг үлдсэн. Тэд энэ байдлаараа Кремльд ихээхэн аюул занал учруулж байгаа гэж эх сурвалжууд онцолсон байна.

 

"Вагнер"-ын олон гишүүн Пригожиний үхлийн ард эрх баригчид байж магадгүй гэж үзэж байгаа. Тиймээс  эрх баригчид энэ эрсдэлийг тоохгүй өнгөрч болохгүй" хэмээн International Crisis Group-ийн шинжээч Олег Игнатов үзэж байгаа аж. 

 

Пригожин амиа алдсанаас хоёр хоногийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин вагнерчуудыг үнэнчээ илтгэх тангараг өргөхийг шаардсан тушаал гаргасан юм. Энэ тушаалд сайн дурын батальон, нутаг дэвсгэрийн хамгаалалт гээд армийн бүрэлдэхүүнд багтдаггүй бүхий л цэрэгжсэн бүлгэмийн гишүүд төрийн далбааны өмнө тангараг өргөж, үндсэн хуулийн бүтцийг хамгаалах тангараг өргөх ёстой гэж заажээ. 

 

"Путин Вагнерыг хатуу хянаж, цаашид хямрал дахин давтагдахгүй гэдэгт итгэлтэй байхыг хүсэж байгаа. Гэхдээ Пригожинийг дэмжигчдийн дунд тангараг өргөхөөс татгалзах хүмүүс гарч ирэх байх. Энэ нь урт хугацаанд Путиний хувьд томоохон асуудал болж мэдэх юм" хэмээн Лондонгийн Royal United Services Institute-ийн эрдэм шинжилгээний ажилтан Натия Сескуриа The Moscow Times сонинд ярьсан байна.

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын 23-ны өдөр Евгений Пригожиний хувийн онгоц сүйрч, энэ ослоор Пригожин болон түүний ойрын хүрээллийнхэн болох Вагнерын командлагчид амиа алдсан юм. Энэ хэргийн ард Оросын эрх баригчид тэр дундаа Путин байгаа гэсэн яриа ихээхэн газар авч байна. Ийм нөхцөлд вагнерчууд өшөө авахаар хөдөлж болзошгүй гэсэн таамаглал ч гарсаар байгаа юм. Үүний зэрэгцээ Украины талд байлддаг "Оросын сайн дурын корпус" вагнерчуудад хандан уриалга гаргаж, Пригожиний үхлийн ард хэн байгааг мэдэж байгаа л бол өшөө авах цаг нь болсон гэх утга бүхий мэдэгдэл хийж, Украины талд байлдахыг уриалж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
HELLEN NOEL:
HOW TO RECOVER LOST YOUR STOLEN CRYPTO/BITCOIN 2023 Hello everyone I want to use this Medium to say big thank you to www. ethicsrefinance.com for they helped me recover my stolen crypto worth $270,000 through their hacking skills I tried it I was skeptic but it worked and I got my money back, I’m so glad I came across them early because I thought I was never going to get my money back from those fake online investment websites .. you can also contact them via ethicsrefinance@gmail.com www.ethicsrefinance.com You can also contact them for the service below Western Union/MoneyGram Transfer Bank Transfer PayPal / Skrill Transfer Crypto Mining CashApp Transfer Bitcoin Loans Recover Stolen/Missing Crypto/Funds/Assets
2023-08-30
Гитлерийн түүх давтагдаж байж болзошгүй.
2023-08-29
Зочин:
Ойлгомжтой шүү дээ Путин түүний тусгай албад л байгаа
2023-08-29
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-08-29
Бункерный крысёныш үнхэлцэг нь хагарах гэж байгаа гэсээн!!
2023-08-29