ОХУ, Украины дайнд Оросын талд байлдаж, ихээхэн чухал үүрэгтэй оролцож байсан "Вагнер" хувийн цэргийн компанийн тэргүүн Евгений Пригожин энэ оны зургадугаар сарын сүүлээр "шударга ёсны марш" гэгчийг эхлүүлэн, бослого гаргахыг завдсан. Нэг өдөр үргэлжилсэн түүний "бослого" Беларусийн Ерөнхийлөгч Лукашенко оролцон хэлэлцээ хийснээр өндөрлөж, вагнерчуудыг Беларусийн нутагт байршуулж байлаа. Хөлсний цэргүүд Беларусьт байрлах болсон нь хөрш орнуудыг түгшээж, хилээ хаах хүртэл арга хэмжээ авна гэж мэдэгдэж байв.
Энэ удаад Польш, Литва, Латви, Эстонийн Гадаад хэргийн сайд нар Беларусьд хандан нутаг дэвсгэрээсээ "Вагнер" хувийн цэргийн компанийн хөлсний цэргүүдийг гаргахыг шаардсан байна. Түүнчлэн, нөхцөл байдал багахан ч атугай хурцадсан нөхцөлд Беларусьтай залгаа хилээ хаахад бэлэн хэмээн онцолсон талаар Блүмберг агентлаг мэдээлжээ.
Беларусийн нутаг дэвсгэр дээр Вагнерын хэдэн мянган цэрэг байрлаж байгаа юм. Энэ нь Беларусийн төдийгүй бүс нутгийн иргэдэд "хамгийн дээд зэргийн аюул заналхийлж байгаа хэрэг" хэмээн Польшийн Дотоод хэргийн сайд мариус Каминьский цохон тэмдэглэжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |