АНУ-ын Миссисипи мужийн голоос асар том матар барьжээ. Энэ талаар Daily Star сонин мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, ангийн улирал нээгдсэний хоёр дахь өдөр Миссисипи мужийн эргээс дөрвөн метр гаруй урттай матар барьжээ.
Энэ матрыг Язу голоос барьсан бөгөөд 362 кг жинтэй, дөрвөн метр гаруй урттай энэ матар урьд өмнө нь энэ мужид баригдсан матруудаас хамгийн том нь байсан гэнэ. Өмнө нь, 2017 онд хамгийн том матрыг барьж байсан, гэхдээ тухайн үед барьсан матар энэ удаагийнхтай харьцуулахад жин нь бага байсан аж.
Энд дуулгахад, АНУ-д тодорхой хугацаанд матар агнахыг зөвшөөрдөг юм. Ингэснээр суурин газруудын ойролцоох матрын тоо толгойг багасгах, оршин суугчид болон гэрийн тэжээмэл амьтдыг хамгаалах боломжтой болдог аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |