Украины эсрэг өдүүлсэн дайнд Оросын талд байлдаж буй "Вагнер" хувийн цэргийн компанийн хөлсний цэргүүдийг амиа алдсаны дараа тусгайлан оршуулдаг уламжлал тогтсон. Оросын олон хотод байх вагнерчуудын оршуулгын газар хэдэнтээ халдлагад өртжээ.
Фокус сайтын мэдээлснээр, Эрхүү хотын ойролцоо байх, вагнерчуудыг оршуулсан газрыг галдан шатаасан байна. Оршуулгын газар шатаж байгаа бичлэгийг Телеграм сувгууд дамжуулжээ. Энэ хэргийн улмаас оршуулгын газар бүхэлдээ шатсан байна. Хэрэгтэй холбоотойгоор хууль сахиулагчид болон орон нутгийн эрх баригчид ямар нэг тайлбар хийгээгүй байна.
Өмнө нь ч мөн ийм тохиолдлууд гарч байлаа. Тухайлбал, Самар мужийн Николаевка сууринд хөлсний цэргүүдийн булшийг зөөсөн байна. Энд тэгш талбай бий болгож, булшны оронд хар өнгийн пирамид босгоно хэмээн мэдээлж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |