Диваажингийн ой бүтээхээр хоёр сая мод тарьсан гэр бүлийн хоёр
2023-08-28

Бразилийн оршин суугч Себастио эхнэр Лилия Сальгадогийн хамтаар 20 жилийн хугацаанд хоёр сая гаруй мод тарьжээ. Тэдний түүх анх 2019 онд дэлхий нийтэд ил болж байсан ч TCD сэтгүүл энэ түүхийг дахин нийтэлж, байгаль хамгааллын салбарт олны анхаарлыг татахыг зорьсон байна. 

 

Себастиог хүүхэд байхад, гэр бүл нь амьдарч байсан нутгийн ойг сэргээн босгохоор гэр бүлийн хоёр 20 жилийг зарцуулжээ. 2001 онд авсан гэрэл зураг дээр хоосон тал байгаа нь харагдана. Себастио мэргэжлийн гэрэл зурагчин бөгөөд 1990-ээд оны сүүлээр Руанда дахь үй олноор хомроглон устгасан үйл явдлыг сурвалжлаад буцах замдаа энэ газрыг олж харжээ. 

 

"Газар дэлхий яг л над шиг өвдчихсөн байсан. Бүх зүйл нурчихсан" хэмээн Себастио өгүүлж байв. Ингээд тэр эхнэрийн хамтаар энэ газрыг ойжуулахаар сэтгэл шулууджээ.

 

Энэ үеэс хойш, 18 жилийн дараа 2019 онд агаараас тухайн газрын зургийг авахад 290 төрлийн модноос бүрдэх өтгөн ой ургасан нь дүрслэгджээ. Гэр бүлийн хоёр газар цэвэрлэх зорилгоор сүйтгэгдсэн Амазоны ойг сэргээх хүсэлтэй гэнэ. Мод суулгах санаачилгыг анх эхнэр Лелия нь гаргажээ. Мод ургаж эхэлмэгц энэ нутагт шавж, шувуу болон бусад амьтад эргэн ирсэн байна.

 

Энд дуулгахад, дэлхий дээр ойролцоогоор гурван их наяд орчим мод байдаг. Эдгээр мод сүүлийн 200 жил хүн төрөлхтний үүсгэсэн бохир агаарыг цэвэрлэх байгалийн тогтолцооны амин чухал хэсэг юм. Хэдийгээр мод агаар цэвэрлэхэд нэн тустай гэдгийг хүн төрөлхтөн мэддэг ч жил бүр цаас үйлдвэрлэх, хөдөө аж ахуй эрхлэх зэрэг хүнээс үүдэлтэй үйл ажиллагааны улмаас 15 тэрбум модыг устгадаг байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бахархаж байна.
2023-08-28
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
2023-08-28