АН-ын ҮБХ-ны хороо өнөөдөр хуралдаж, Ерөнхий нарийн бичгийн дарга, тэргүүн дэд дарга, дэд даргаа сонгох юм. Яг одоо "Corporate" зочид буудалд ҮБХ-ны хуралдаан хаалттай горимоор үргэлжилж байна.
Тэгвэл Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам нарын гишүүд хуралдаж оролцож чадахгүй буудлын угтах хэсэгт байгаа аж. Энэ талаар Д.Сосорбарам "Хамгийн хүнд үeийг нуруундаа үүрсэн гишүүдээ мандатгүй болгодог нам гэж юу байсан юм" хэмээн бухимдлаа илэрхийлсэн бичлэг нийгмийн сүлжээнд тархаж байна.
Харин хуралдааны талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Сонгууль дөхсөн энэ үед энэ хурлыг удаан хүлээсэн. Дотоод асуудлаа хурдан цэгцлэхийн тулд намын бүх шатны дарга нараа томилох ёстой. Хурлаас зөв шийдвэр гарах байх" гэсэн бол АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Улстөрийн намын хууль, Сонгуулийн хууль гээд маш олон чухал хуулиуд батлагдсан. АН бодлого мөрийн хөтөлбөрөө иргэддээ ойлгуулаад ажиллаж эхлэх цаг болсон. АН ажилдаа орох цаг болсон" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Уншиж байна |