Туркийн зочид буудалд буудалцаан болж, нэг хүн амиа алджээ
2023-08-28

Туркийн Бодрум хотод байх зочид буудалд буудалцаан болжээ. Энэ хэргийн улмаас олон хүн хохирсон талаар хотын цагдаагийн газар мэдэгдсэнийг Yeni Safak дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, гурван эрэгтэй зочид буудал руу машинтай ирж, машинаасаа буун дотогш ороод буудалд буусан гурван хүн рүү гал нээжээ. Тэд хариу буудаж, улмаар буудалцааны улмаас нэг хүн амиа алдаж, гурван хүн шархадсан байна. 

 

Удалгүй хэрэг үйлдсэн этгээдүүд хэргийн газраас зугтсан бөгөөд цагдаагийнхан энэ хэрэгтэй холбоотой мөрдөн шалгалтын ажлыг эхлүүлж, гэмт хэргийн сэжигтнүүдийг эрэн сурвалжилж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин