Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, төсөөллөөрөө гитар тоглох дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Финландад болж өнгөрчээ. Энэ жилийн ялагчаар япон бүсгүй тодорсон байна.
Daily news сонины мэдээлснээр, энэ тэмцээнд оролцогчид гар хоосон ч гитар тоглож буй мэт төсөөлөн, уран нарийн хөдөлгөөн хийж өрсөлддөг аж. Энэ жил тэргүүн байранд орсон Нанами Нагуре гэх япон бүсгүй 35,8 оноо авсан байна. Тэрбээр ийнхүү тэргүүн байр эзлэснээрээ гурав дахь удаагаа энэ тэмцээний ялагч болж байгаа гэнэ.
Хоёрдугаар байранд Финландын оролцогч Аапо Раутио, гуравдугаар байранд Францын нэрийн өмнөөс оролцсон орос эр Кирилл Блюменкратц оржээ. 1996 оноос хойш зохион байгуулагдаж буй энэхүү содон арга хэмжээний оролцогчид уран төсөөллөө ашиглан цахилгаан гитар дээр тоглож буй мэт үйл хөдлөлийг гаргадаг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |