Наймдугаар сарын 27-нд Тажикистанд аадар бороо оржээ. Улмаар олон хүн амиа алдсан талаар Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмоны хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Вахдат хотод ширүүн бороо орсны дараа 11 хүн амиа алдсан бол Рудакид хоёр хүн амиа алджээ. Тажикистаны Ерөнхийлөгч Рахмон ерөнхий сайд, онцгой байдлын хороо болон иргэний хамгаалалтын газарт байгалийн гамшигт хохирсон хүмүүсийн ар гэрт тусламж үзүүлэхийг даалгасан байна.
Түүнчлэн аадар борооны улмаас багагүй эвдрэл гэмтэл гарсан, тиймээс байгалийн гамшгийн хор уршгийг арилгах шуурхай арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |