Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн, сайд Ж.Сүхбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр түгжрэлийг бууруулах 420 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулсан талаар дараах тайлбарыг өглөө.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг " 414 тэрбум нийт дөрвөн бүлэг, 12 төсөл арга хэмжээний багц ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Үүнээс 2022 оны гүйцэтгэлээр 269 тэрбум төгрөг зарцуулсан. 2022 оны хийгдсэн ажлын үлдэгдэл санхүүжилт 2023 оны байдлаар 76.9 тэрбум төгрөг байна. Өнөөдрийн байдлаар 345 тэрбум төгрөгийг зарцуулсан. 12 багц төсөл арга хэмжээнд зарцуулагдсан санхүүжилтийг танилцуулах юм бол нийтийн тээврийн парк шинэчлэлтэд 74,5 тэрбум төгрөгийг, газар чөлөөлтөд 72 тэрбум төгрөг, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гол болон туслах зам барихад, RFID чип наах, гараж, хайс хашаа буулгах гэх мэт нийт 345 тэрбум төгрөгийг зарцуулаад байна" гэлээ.