БНХАУ ОХУ-ын дөрвөн шувууны үйлдвэрээс шувууны мах импортлохыг хоригложээ. Энэ шийдвэр наймдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн талаар SCMP сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Оросын Ставрополийн хязгаар, Краснодар болон Самар мужид байх нийт дөрвөн үйлдвэрээс шувууны мах импортлохыг хоригложээ. Хориг тавих болсны шалтгааныг Оросын тал асуусан ч ямар ч тодорхой хариу өгөөгүй байна.
ОХУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр, дээрх шувууны үйлдвэрүүд байрладаг нутаг дэвсгэрт шувууны ханиад бүртгэгдээгүй. Эдгээр үйлдвэрээс нийлүүлсэн маханд аюултай бичил биет эсвэл антибиотикийн үлдэгдэл илэрсний улмаас ийм шийдвэр гаргасан байж болзошгүй гэж ОХУ-ын тал таамаглаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |