Хавайн Мауи арал дээр дахин томоохон хэмжээний ойн түймэр гарчээ. Энэ түймэр хэдэн га газрыг хамарсан гэж МИР24 суваг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, наймдугаар сарын 27-ны өдөр гал гарсан даруйд иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс түгшүүрийн дохиог дугаргаж, хүн амыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Гал сөнөөгчид галыг цааш тархаалгүй цурманд оруулахаар ажиллаж байгаа бөгөөд гал сөнөөх ажилд нисдэг тэрэг ч дайчилсан байна.
Энэ удаад гарсан гал түймэр мөн л түймрийн улмаас шатсан Лахайна хотоос холгүйхэн асаж байгаа гэнэ. Наймдугаар сарын эхээр гарсан түймрийн улмаас жуулчид ихээр очдог энэ хот үнсэн товрог болж, 4,5 мянган оршин суугч орон гэргүй болж, 400 хүн ор сураггүй болсонд тооцогдож байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |