Румынд ШТС дэлбэрсний улмаас хоёр хүн амиа алджээ
2023-08-28

Румынд шатахуун түгээх станц дэлбэрсний улмаас хоёр хүн амиа алдаж, 60 орчим хүн бэртэж гэмтжээ. Энэ  талаар МИР24 мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, гал гарсны дараа гал сөнөөгчид ирсний дараа хоёр дахь дэлбэрэлт болсны улмаас 39 гал сөнөөгч, 10 хүн хүнд гэмтэл авчээ. Биеийн байдал нэн хүнд байгаа хүмүүсийг Бельги, Италийн эмнэлгүүд рүү хүргэж, шатахуун түгээх станцаас 700 метрийн радиус байгаа орон сууцны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. 

 

Дэлбэрэлт болсон шалтгааныг тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байгаа аж. Энэ ШТС дээр хэдэн жилийн өмнө аюулгүй байдлын журам зөрчигдөж байсан гэнэ. Румыний Ерөнхий сайд болсон хэрэгт буруутай этгээдийг хатуу шийтгэнэ хэмээн мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин