Саудын Арабд заавал судлах хичээлийн тоонд хятад хэлийг багтаажээ
2023-08-28

Ерөнхий боловсролын бүхий л сургуульд заавал судлах хичээлийн тоонд хятад хэлийг багтаах шийдвэрийг Саудын Арабын Боловсролын яам гаргажээ. Энэ талаар SCMP сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, төрийн өмчийн болон хувийн хэвшлийн бүхий л ерөнхий боловсролын сургуульд долоо хоногт хоёр удаа хятад хэлний хичээл оруулах үүргийг Саудын Арабын Боловсролын яам өгчээ. Энэ улсад хятад хэлийг сонгон судлах сонирхол жилээс жилд өссөөр байгаа бөгөөд хятад хэл сурснаар ирээдүйд олон боломж нээгдэнэ гэж Саудын Арабын залуус үзэх болсон гэнэ. 

 

Хятад хэлийг Саудын Арабын дунд болон их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт багтаах асуудлыг Саудын Араб, БНХАУ 2019 онд тохиролцсон байна. Тэр үеэс хойш хятад хэлийг сургуулийн хөтөлбөрт багтаасан ч голчлон Эр-Рияд, Жидда хотуудад хятад хэлний ангиуд төвлөрдөг байсан гэнэ. Харин энэ удаад Боловсролын яамны шийдвэр гарснаар ерөнхий боловсролын бүхий л сургуульд хятад хэлийг заавал судлахаар болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин