Орхон аймгийн орон нутгийн өмчийн газраас Эрдэнэт хотын сонсдог ном хийхээр тендер зарласан байна. Тендерийн төсөвт өртөг 150 сая төгрөг байх юм. Төсвийн хөрөнгөөр 2000 ширхэг сонсдог ном хийхээр төлөвлөжээ.
Тодруулбал, Эрдэнэт хот, эрдэнэтчүүдийн тухай, Монгол түмний зууны манлай бүтээн байгуулалт, бахархлыг сурталчилсан нийт 20 цагийн сонсдог номыг 128kbps, 44100 Hz, stereo /4,4:1/ формат, MP3 файлаар чанарын өндөр түвшинд хэвлэсэн 2000 ширхэг гоёлын хавтастай CD- цахим номыг бүтээж, нийлүүлэх аж.
Түүх сануулахад Эрдэнэтийн их бүтээн байгуулалт Эрдэнэтийн овооны арын хөндийд 1973 оноос эхэлсэн. Улмаар 1974 онд Булган аймгийн “Эрдэнэт хороо” нэртэйгээр анх байгуулагдсан байна. Иймээс тэгш ойн жилийг угтан тус хот Сонсдог ном хийхээр болсон нь энэ аж.
Уншиж байна |