ОХУ-ын мөрдөн шалгах хороо Пригожиний үхлийг нотлов
2023-08-28

Өнгөрсөн долоо хоногт Тверь мужид Пригожиний онгоц сүйрч, онгоцонд зорчиж явсан 10 хүн бүгд амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

ВИДЕО: Пригожин онгоцны ослоор амиа алджээ


Осол болсны дараа холбогдох албаныхан хэргийн газраас онгоцонд зорчиж явсан хүмүүсийн цогцосыг олж, шинжилгээнд явуулсан юм. Улмаар шинжилгээгээр Пригожиний цогцос мөн болохыг тогтоожээ.

 

"Тверь мужид онгоц осолдсон хэргийг мөрдөн шалгах хүрээнд молекул-генетикийн шинжилгээ хийсэн. Шинжилгээний дүнгээр, амиа алдсан 10 хүнийг хэн болохыг бүрэн тогтоолоо. Тэд нислэгийн жагсаалтад бичигдсэн хүмүүс мөн болох нь нотлогдсон" гэж Оросын Мөрдөн шалгах хороо мэдэгджээ.

 

Өмнө нь, Оросын агаарын тээврийн газраас нийтэлсэн жагсаалтад Пригожин, түүний хоёр орлогч болох Дмитрий Уткин болон Валерий Чекалов нарын нэрс багтсан байсан юм.

Онгоцны сүйрэл 

 

"Вагнер" компанийг үүсгэн байгуулагч Пригожиний  Embraer Legacy 600  хувийн онгоц наймдугаар сарын 23-ны өдөр Москвагаас Санкт-Петербург чиглэн нисэж явахдаа сүйрсэн юм. Энэ онгоц Владимир Путиний ордноос 50 км зайд, Куженкино тосгоны ойролцоо сүйрчээ.

 

Онгоц сүйрсэн шалтгааныг хараахан тодруулаагүй. Харин хэвлэлээр төрөл бүрийн таамаг гарсаар байгаа юм.

 

Тухайлбал, Financial Times сонин мэдээлэхдээ, Пригожиний онгоцыг Оросын агаараас эсэргүүцэн хамгаалах системээр буудан унагасан хэмээн онцолсон байна. Онгоц сүйрсэн газрын ойролцоо С-300 дөрвөн дивиз байрладаг аж.

 

Энэ хувилбарыг АНУ-ын албан тушаалтнууд ч дэвшүүлж байгаа талаар Ройтерс мэдээлж байлаа.

 

Гэхдээ хожим нь Пентагон мэдэгдэл хийж, тухайн үед пуужин хөөргөснийг батлах баталгаа хиймэл дагуулын тагнуулын мэдээлэлд байхгүй хэмээн онцолж байв. Америкийн тагнуулынхан зориудаар үйлдсэн дэлбэрэлтийн улмаас онгоц сүйрсэн гэж үзэж байгаа аж. Харин Британийн тагнуулынхан Пригожийг үхэлд хошууч генерал Андрей Аверьянов хамааралтай байж болзошгүй гэж сэжиглэж байна. Түүнийг 2018 онд Солсберид Оросын хуучин тагнуулыг хордуулсан хэргийг зохион байгуулсан гэж мөн сэжиглэдэг юм. 

 

Үүний зэрэгцээ барууны орнуудын албан тушаалтнууд Пригожинийг хөнөөх тушаалыг Путин өөрөө өгсөн, ингэснээр зургадугаар сард болсон үймээний төлөө өшөө авсан гэж үзэж байна.

 

"Өс хонзон бол хүйтнээр нь өгөх ёстой хоол гэж Путин үздэг гэж би боддог юм. Миний туршлагаас харахад, Путин бол өшөө авахдаа жинхэнэ гарамгай нэгэн. Пригожин энэ үйлдлийнхээ төлөөсийг хүртэхгүй үлдсэн байвал би ихэд гайхах байсан" хэмээн АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Уильям Бернс хэвлэлд ярилцлага өгөхдөө онцолж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
AmyAubin:
I’m paid $185 per hour to complete the task using an Apple laptop. I absolutely didn’t think it was conceivable, but my dependable buddy convinced me to give this straightforward chance a go after she made $26,559 in just 4 weeks working on it. Visit the following page to find out additional . . Instructions————————>> Www.Smartwork1.com
2023-08-28
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
2023-08-28
Хөгжлийн үндэс нь баруун шүү, яав ч орос хойд солонгос биш. Тэгээд ч барууныхан ардчилалтай тул хэвлэлийн мэдээ нь баримжаатай, шударга талдаа. Оросын хэвлэл мэдээ бол Путин шигээ худалч
2023-08-28
ккк:
гарчигтайгаа холбоогүй илт барууны ухуулга л бн.
2023-08-28