Хятадад хүмүүсийг эмнэлэг явахад нь дагаж явах үйлчилгээ бий болжээ. Энэ чиглэлээр хэд хэдэн компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд "пэйжэнь" гэж нэрлэгдэх энэ үйлчилгээ ихээхэн дэлгэрч байгаа гэнэ.
Ахмад настнууд эсвэл хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүсийн хувьд эмнэлэг явна гэдэг хүндхэн ажил байдаг. Түүнчлэн ахмад настнуудын ихэнх нь ухаалаг гар утас хэрэглэж чаддаггүй тул улам их хүндрэл үүсдэг. Тиймээс тэднийг эмнэлэг явахад нь хамт явж, эмчээс сонссон зөвлөгөөг тайлбарлаж өгөх үйлчилгээ өдрөөс өдөрт эрэлттэй болж байгаа гэнэ.
Ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс гадна өөр газраас том хотод ирсэн, газар мэдэхгүй залуус ч энэ үйлчилгээг өргөнөөр ашиглаж байгаа аж. Үйчилгээний үнэ нь төрөл, шаардлага, мэргэжилтний туршлагаас хамаараад цагт 20-100 юань байдаг гэнэ. Эмнэлгийн боловсролтой мэргэжилтнүүдийн үйлчилгээ илүү үнэтэй байдаг гэж SCMP мэдээлжээ.
Эмнэлэг рүү дагалдаж явах үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтнүүд өдөрт 3-4 настанг дагуулж эмнэлэг явдаг байна. Энэ үйлчилгээг ахмад настнуудын хүүхдүүд эсвэл ахмад настнуудын үйлчилгээг хариуцдаг дүүргийн захиргаа захиалдаг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |