Л.Оюун-Эрдэнэ: МУБИС-ийн хөтөлбөрийг шинэчилж, элсэгчдийн босго оноог өндөрсгөх шаардлагатай
2023-08-25

 

Монгол Улсын хэмжээнд боловсрол, сургалтын үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн их, дээд болон ерөнхий, мэргэжлийн, сургуулийн өмнөх боловсролын бүх байгууллагын удирдлагууд, олон улсын байгууллагууд, гадаадын дипломат төлөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг хамруулсан  “БОЛОВСРОЛЫН ШИНЭ СЭРГЭЛТ” нэгдсэн уулзалт өнөөдөр боллоо.

 

УИХ-ын 2023 оны хаврын чуулганаар Боловсролын багц хуулийн төслийг шинэчлэн баталсан. Багц хуульд Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хууль, Мэргэжлийн болон техник боловсролын сургалтын тухай хууль, Дээд боловсролын тухай хуулиуд багтаж байгаа юм.

 

 

Боловсролын багц хуулийн шинэчлэлийг Монгол Улс анх удаа хийж буйгаараа онцлог болжээ. Дэлхийн хэмжээний Монгол хүнийг бэлтгэхэд чиглэсэн цогц шинэчлэл болж чадсан гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ онцолсон. Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон дээд боловсролын бүх шатны байгууллагад суралцагч, багш, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид рүү чиглэсэн томоохон реформыг энэ удаагийн Боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хийсэн байна. 

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого” сэдвийн хүрээнд “Боловсролын реформд нэгдэх үү?” гэсэн агуулгаар илтгэл тавив. Ялангуяа багшийн нэр хүндийг өсгөх, нийгмийн баталгааг хангах, ур чадварт онцгой анхаарах цаг болсон гэдгийг тэрбээр тодотголоо. Дэлхийн хэмжээний Монгол иргэнийг бэлтгэх, Монгол Улс бүх салбартаа чадварлаг хүний нөөцтэй болох шинэчлэлийг цаг алдалгүй хийх ёстой. Боловсролын салбарын реформыг хэрэгжүүлэхдээ багш бэлтгэх тогтолцоонд онцгойлон анхаарна гэлээ.

 

 

Багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг энэ хичээлийн жилээс 2030 он хүртэл төр 100 хувь, багш нар дотооддоо магистрт суралцах бол сургалтын төлбөрийг төр 100 хувь хариуцахаар болсны зэрэгцээ МУБИС-ийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөтөлбөрийг шинэчлэх, элсэгчдийн босго оноог өндөрсгөх ажлуудыг цогцоор нь хийх шаардлагатайг энэ үеэр Ерөнхий сайд мэдэгдлээ.

 

Боловсролын салбарын гүйцэтгэлд суурилсан санхүүжилт, төсвийн тодотголоор багш нарын цалин 2023 онд дунджаар 55 хувиар нэмэгдсэн. Цаашид Боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд багшийн нийгмийн баталгааг хангах, олон улсад богино, дунд, урт хугацааны сургалт, сургуулиудад хамрагдах зэрэг ажлуудыг үе шаттай хийхээр төлөвлөжээ.

 

Багш бэлтгэх тогтолцоог шинэчилж, багшийн хөгжлийг 2030 он хүртэл бодитой дэмжсэнээр олон улсад өрсөлдөхүйц, эх хэлээ дээдэлсэн, англи хэлний өндөр мэдлэгтэй олон мянган чадварлаг багшийг бэлтгэхээр “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Боловсрол,эрүүл мэндийг мэргэжлийн хүн удирдаагүйн хор уршгийг амсаж байнадаа
2023-08-29
Micheline Peric:
URGENT AND EFFECTIVE LOVE SPELL CASTER TO HELP YOU GET BACK YOUR EX LOVER VERY FAST WHATSAPP +2348124644470 My Name is Micheline Peric from Ireland, I want to say thank you to PRIEST WISDOM for the good thing he has done for me,Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide happiness and my Joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things PRIEST WISDOM has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 24hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful, PRIEST WISDOM you can always email him here: Supernaturalspell0@gmail.com or WHATSAPP / cell phone +2348124644470 or view his blog his web page https://supernaturalspell21.blogspot.com/ or go to his page https://web.facebook.com/PRIESTWISDOM11
2023-08-26
Зочин:
Юу яриад байгаа шал худал цалин нэмлээ гээд бүх юмны үнэ өссөн шүү дээ багш нар амралтаа аваад гар дээр авсан цалин хөөрхий дөө хамаг нь татвар авсан ш дээ цалингүй л амарлаа зээлтэй нь зээлийн өрөө өгөөд л өшөө бус 2 сарыг өрнөөс өрны хооронд л арай гэж төлөөд ажил эхлэх байна даа улсаа зарсан том хүмүүс яаж амьдарч байгааг та нар мэдэж байгаа биз дээ тэд нарыг өрийг л төлж байна даа бид тэгээд өлмөн золмон байна даа дарна гуай та нар ч дээ
2023-08-26
зочин:
Академик сургалтаас татгалзаж, прагматик сургалтыг шүтсэн монголын бололвсрол цаашид улам гүнзгий дампуурах нь тодорхой болов.
2023-08-25
зочин:
Оюун-Эрдэнэ хмэээх тэнгэ пацаан "ШИНЭ МУУЖРАЛТЫН БОДЛОГО"-оо танилцуулав.
2023-08-25
зочин:
Оюун-Эрдэнэ хэмээх тэнэг пацаан "ШМНЭ МУУЖРАЛТЫН БОДЛОГО"-оо танилцуулав.
2023-08-25