Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар гэх маш их хөрөнгийг захиран зарцуулдаг Хөдөлмөр нийгмийн хамгааллын харъяанд бий. Тус байгууллагын хувьд өнгөрсөн саруудад багагүй хөрөнгийг САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ нэрээр шилжүүлснээ ШИЛЭН дансны мэдээлэлдээ дурьджээ.
Энэхүү санхүүгийн дэмжлэг гэх 30-аас доош сая төгрөг бол Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ёстой бодлогын чанартай үйл ажиллагаа. Гэвч жилийн жилд эздээ олсон нь эргэлзээтэй маш их хөрөнгө хувийн компанийн данс руу шилждэг. Үнэндээ төрөөс олгож байгаа энэхүү САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ эзнээ олдог эсэх нь эргэлзээтэй. Тус газар олгосон зээл, дэмжлэгийнхээ араас хяналт шалгалт хийдэг эсэх нь ч эргэлзээтэй.
Тэгвэл өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас нэгэн тендер зарласан байна. Тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн оролцоо, хөдөлмөр эрхлэлт, дэд бүтэц, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар уриалга дэвшүүлж нийгэм, олон нийтийг уриалах нөлөөллийн аяныг зохион байгуулах зорилготой уг тендерийг зарлажээ. Энэхүү үйл ажиллагаанд 100 сая төгрөг зарцуулах гэнэ.
Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 11 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бий. Тэдгээр хүүхдүүдийн 1700 гаруй нь тусгай сургуульд, 400 гаруй хүүхэд тусгай цэцэрлэгт хамрагдаж байгаа юм. Харин бусад нь цоожтой хаалганы цаана гэрийн мухар сахиад үлдэж байна. Тэдэнд маш олон асуудал бий. Гэрээс гараад нийтийн тээврээр үйлчлүүлэхээс эхлээд асуудал үүсдэг учир ийнхүү гэр сахиад үлддэг нь бодит үнэн. Яг одоогоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хамрагддаг сургууль цэцэрлэгийн автобус унаа нь ч хүртээмжтэй бус нөхцөл байдалтай байгаа. Гэтэл бодлогын газар нь 100 сая төгрөгөөр нөлөөллийг аян хийх нь... Яг одоо бол Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургууль цэцэрлэгт тэгш хамран сургах боломжийг бүрдүүлэх чиглэлд анхаарах цаг. Гэтэл хаана үр ашиг нь гарах нь мэдэхгүй нөлөөллийн аян гэгчид зуу зуун сая төгрөг зарцуулж байгаа нь илүүц гэдгийг салбар хариуцсан сайд Х.Булгантуяа болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Нямсүрэн нарт сануулан хэлэх нь илүүц биз.
Уншиж байна |