Лхагва гарагийн үдэш ОХУ-ын "Вагнер" хувийн цэргийн компанийн эзэн Евгений Пригожиний хувийн онгоц сүйрсэн. Хувийн онгоцоор зорчиж явсан хүмүүсийн нэрсийн жагсаалтад Евгений Пригожиний нэр байсан гэж Оросын агаарын тээврийн газар мэдээлсэн юм. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор Америкийн Ерөнхийлөгч Жо Байден байр сууриа илэрхийлжээ.
Цагаан ордны мэдээлснээр, Байден онгоцны ослын талаарх мэдээлэл авсан гэнэ. Ерөнхийлөгч сэтгүүлчдийн өмнө мэдэгдэл хийхдээ, юу болсон талаар нарийн мэдээлэл алга хэмээжээ. "Гэхдээ би гайхахгүй байна. Орост Путиний гар хүрэхгүй зүйл гэж ховор, гэхдээ хариулт өгөх хэмжээний мэдээлэл надад алга" хэмээн Байден мэдэгджээ.
Embraer Legacy 600 хувийн онгоц наймдугаар сарын 23-ны үдэш Тверь мужид сүйрхсэн юм. Оросын Онцгой байдлын яамны мэдээлснээр, онгоцонд 10 хүн байсан, бүгд амиа алдсан гэнэ. Оросын хэвлэлүүд энэ онгоцонд Евгений Пригожин Вагнер компанийн командлагч нарын хамт зорчиж явсан хэмэн мэдээлж байлаа. Онгоц сүйрсэнтэй холбоотойгоор ОХУ-ын Мөрдөн шалгах хороо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
ВИДЕО: Пригожин онгоцны ослоор амиа алджээ
Г.Бямбасүрэн
Уншиж байна |